2010-05-14
Совин

Зөн совин байдаг гэдэгт та бүхэн итгэдэг үү? Зөн совин хүний оюун ухааны хөгжил болоод сэтгэлийн чанадад орших гэгээлэг ертөнцийг даган ирдэг.
Амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ. Үхэл хагацал, гай зовлон, түйтгэр. Эдгээрээс улбаалан хүнд хараал ч ирж магадгүй. Ядаж л өглөө хөтөлбөрөөр гардаг өдөр бүрийн өрнийн зурлагад бид итгээд л явдаг шүү дээ.
Тэгэхээр совин гэж юу вэ? Совин бидэнд хаанаас ирдэг вэ? Зугаалгаар, амралтанд явахад, найз нөхөдтэйгөө даргихад, энд тэндэхийн баяр ёслолд уригдахад бидний ихэнх нь баярлаж хөөрч, олон бужигнасан тэдгээр газар очихыг хүсдэг. Үүнээ дагаад таагүй үр дүн биднийг угтаж, заримыг нь зол жаргал хучиж л байдаг. Үүнийг би буруу гэхгүй л дээ. Гэхдээ би ийм тохиолдолд очоод хохирсон олон хүмүүсийг мэднэ. Тэдний ганц нь ч зөн совингоо дагаагүй, совиндоо итгээгүйд л хамаг учир байгаа юм.
Саяханы нэгэн хачирхалтай явдлыг их дэлгүүрийн өмнө болсныг би нүдээрээ харсан л даа. Урт хөлтэй өгзөгөө дөнгөж дарсан болов уу гэмээр богино банзлаар гангарч, том хөхөө гайхуулсан янзтай бариу хар подволк өмссөн нэгэн эмэгтэй гунхан алхах нь тэр. Хавь ойрын хүмүүс түүн рүү анхааралтай харж яг л миний бодож буйг бодож байгаа янзтай түүн рүү ширтэнэ. Надад нэг л эвгүй сэтгэл төрөөд явчихлаа. Нэг л биш, нэг юм болох нь дээ гэсэн бодол дотрыг минь бүчив. За зүгээр дээ, яавал гэж өөрийгөө няцаагаад цааш алхатал бохь зарж байсан хижээл насны эмэгтэй орилох нь тэр. Эргээд хартал, нэгэн ширүүн эр өнөөх эмэгтэйн банзлыг хуу татан, өгзөгнөөс нь илж, подволкнийх нь доод эмжээрийг хүзүү хүртэл нь дээш сөхөн том хөхийг нь базалж гарлаа. Хавь ойрт эмэгтэйд туслах нь байтугай ойртож, дуугарах ч хүн байсангүй. Тэрээр хурц хутга гаргаж, ойртох юм бол бүгдийг чинь ална шүү! Би шоронд атаман явсан, өнөөдөр гараад сайхан хүүхний хөх, бөгсийг базаж үзэж байна. Та нарыг алсан ч надад харамсах юм байхгүй хэмээн хавиар нэг хашгирна. Гаднаас нь харахад л ойлгомжтой. Халуун ид аагьсан долдугаар сар. Ийм халуун өдөр ямар ч эрүүл ухаантай хүн бакал өмсөж, гарын шуу бугуйн дээрхи шивээсээ ил гаргаж явахгүй шүү дээ.
Сониноос 2010 он бол 2009 оноос илүү хачин жигтэй сонин, содон онцгой зүйлүүдээр дүүрэн жил болж байх шиг санагддаг юм. Аль эсвэл урьд хэтэрхий балчир байсан болохоор анзаарахгүй байсан ч байж магад.
2009 оныг үддэг үдэш орой автобус1 компанийн нийтийн жорлонд хүүхдээ санаатайгаар төрүүлж, өтгөн шингэн холилдсон хөлдүүсэн дээр унасан хүүхдийнх нь уйлах дууг сонссон жолооч нойл руу орж хүүхдийг нь аварсан. Бас шалтгаангүй гэнэтийн үхлүүд сонсогдсоор л. Мөн одоогийн байдлаар манай орны хэмжээнд хорогдсон малын тоо 7сая 521 мянга 175 хүрээд байна. Үүний 666 мянга 990 нь бод, 6сая 854 мянга 185 нь бог мал гэнэ. Энэ бүхнээс үзвэл бар жил их хатуу жил тохиож байна. Ийм цаг үед биднийг муу зүйлээс зөн совин буюу гэнэт орж ирсэн бодол аварна. Саяхан буюу нэг сард нэгэн тарчлант хэрэг болсон юм. Шүүх хуралд суусан хүнийхээ хувьд үнэнийг өчихөд: Эмээлтийн зам дээр өглөөний зургаан цагт нэгэн хуульч ээж, эгчийн хамт машинтайгаа айлд очихоор явж байж л дээ хажуугаар нь оршуулгын цуваа өнгөрсөн гэдэг. Хуульчид оршуулага таарсан юм чинь зөөлөн явая хэмээх бодол гэнэт төрж хурдаа хассан гэнэ л дээ. Хажууд нь сууж явсан ээж нь очих газартаа хурдан очье ойр хавьд машин ч алга хэмээн хүүгээ шавдуулж эхэлжээ. Хүү нь зөөлөн явна гэж бодсон боловч “за яавал гэж, ээж хэлсэн юм чин” унаж явсан RAW4 маркийн машиныхаа хурдыг нэмлээ. Гэтэл эсрэг урсгалд орсон өрөөсөн гэрэлтэй ЗИЛ-130 машин урдаас нь асар хурдтай ороод ирэх нь тэр. Дүрэм зөрчсөн машины жолооч сандарсандаа замаас зайлах санаатай шороон зам руу дарсан ч хар хурдаараа явсан болохоор RAW4 машины баруун гар талыг нь даран дээрээс нь хажуулдан унасан гэнэ. Сайхи эрийн тэргэнд сууж явсан 60 настай ээж нь гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ. Эмчийн магадлагаагаар 60 настай Б-ийн аарцаг нь дөрвөн газраа хугарч, давсаг нь задарч, тархи нь бяцарч,шанаа нь хугарсан. Хоёр сар сэхээнд хэвтсэн ч одоогоор биеийн байдал нь муу байгаа аж. Мөн цус нь бохирдсоноос болж цусны сэвс болсон гэдэг. Хохирогч шүүгдэгчээс есөн сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч бэл чинээ муутай, амьдралыг эд сайхан эхлүүлж яваа 27 нас, амьдралаа залгуулдаг ганц ажил нь халтуур хийх. Ингээд шүүхийн шийдвэр гарч хоёр жил авто тээвэр барих эрхээ хасуулан, зургаан сарын хорих ялыг эдлэхээр болсон юм.
Хэрвээ таныг сайн сайхан хүлээж байгаа бол хэзээ ч сэжиг төрөхгүй ба таагүй зүйл угтаж байвал мэдрэмж ухаанаар тань дамжуулж дотоод ухамсар тань үргэлж сануулж байдаг. Зарим үед та өөрөө сэжиглээгүй байлаа ч хажуудах хүн тань түүнийг нь соргогоор мэдэрдэг. Гэвч бид гэнэт орж ирсэн бодлоо нойлын цаас шиг базаад хаячихдаг нь харамсалтай.
Баяр цэнгэл, хурим найр болж буй газарт хүн бүр очих албагүй. Насаараа найзалсан найзынхаа хуримд ч ялгаагүй. Хэрвээ танд муу совин татаж байвал зөн совингоо дагах хэрэгтэй. Баяр ёслол болгон дээр таныг аз жаргал тосохгүй шүү дээ.
Энэ хэрэг хэдэн жилийн өмнө болсон юм. Нэгэн залуу найзынхаа хуриманд уригдаж л дээ. Хурим болох тэр өдөр залуу насаараа найзалсан найзынхаа хуримд гэнэт очмооргүй санагдаж, өмссөн хувцасаа солин машин засдаг ажлаа хийж эхэлжээ.
Ээж нь хүүгээсээ асууж гэнэ: “-Миний хүү найзынхаа хуриманд очино гээд байсан, явахгүй юм уу?
Хүү: -Ээжээ би очмооргүй байна. /дургүйцсэн янзтай хэлснээ/ Яах юм, зүгээр л гэртээ байж байя.
Ээж: -Миний хүү яаж болдог юм бэ? Насаараа найзалчихаад очихгүй бол болохгүй шүү дээ. Ерөөсөө аав, ээж нь ч гэсэн хамт явая. Миний хүүгийн найз нь өрх тусгаарлаж байхад яаж гэртээ суугаад байхав” хэмээн ярилцаад залуу аав, ээжийн хамт найзынхаа хуримд очжээ. Залуу найздаа ерөөл хэлсний дараа: “Аав ээж явж бай даа, хүү нь найзуудтайгаа жаахан байж байгаад очъе” гэж хэлээд найзындаа үлджээ.
Үүрээр. Цаг дөрвийн тоог заана. Залуу хурим хийсэн найзындаа нилээд халамцуухан морь харахаар босч андуурсандаа гэрт морь харчихав. Түүнийг харсан найз нь гал голомтоо өчигдөрхөн бадрааж байхад энэ муу хэмээн уурлаж, өширхсөндөө сайхи эрийг гэрээсээ чирч гарган хадаастай модоор нүдэж гарлаа. Тэгээд хөдлөх тэнхээгүй болмогц нь гэртээ ороод хаалгаа түгжээд унтчихав. Өглөө долоон цагийн үед цагдаа сэргийлэх, аав ээжид нь дуулгахад аль хэдийнээ хөрчихсөн цогцос. Гуниглал, гашуудал. Аль аль талдаа элэг эмтэрмээр. Хожмоо ээж нь хүү минь явах дургүй байхад би гэж амьтан сайн санасандаа хүүгээ явуулчихсан юм. Өөрийг нь дургүй байхад хэрэггүй явууллаа гэж амаа барин уйлж байсан юм.
Заримдаа бид өөрсдийн дургүй зүйлдээ хэн нэгний ухаантай үг, ятгалгад автаж шийдвэр гаргадаг шүү дээ. Тэгэхээр хүн л зөвхөн өөртөө тохирох, өөрийг нь аз жаргал, зовлон гунигийг мэдрэх мэдрэмжтэй аж. Тэр мэдрэмж нь гэнэтийн бодлоор дамжин ирж, урд болох таагүй зүйлийг сануулж байдаг.
Гэнэтийн бодол үнэн байдаг уу? Хүн өөрт тохиолдох аливаа зүйлийг өөрөө л маш соргог мэдэрдэг байх нь. Тэр мэдрэмж гэв гэнэтхэн орж ирдэг. Гэнэтийн бодол үнэхээр үнэн байдаг уу? Үүнийг шинжлэх ухаан судалдаг эсэхийг бүү мэд. Лав л мөхөс миний бодлоор хүн явмаар газраасаа явах л хэрэгтэй. Очмооргүй санагдсан, дургүй юмандаа явахгүй л байх шаардлагатай. Зөн совин, бодол сэтгэл чинь тэнд нэг зүйл болохыг сануулаад байна шүү дээ. Үүнийг би урдаа тохиолдох муу зүйлээс олон хүн сэрэмжилж яваасай гэсэн үүднээс бичсэн юм. Уншигч авгай таны мэргэн оюун ухаан тунгаана биз ээ.


Бичсэн: jagaanaa | цаг: 10:47 | танин мэдэхүй
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax