2008-08-23

Гунигласан би гунигласан
Ганцxан зүрх сэтгэлээ сонсоод гунигласан
Гариг ертөнц дээрх хамгийн сайханыг нь бодож
Ганган залуу насааа мөрөөдөлд умбуулан гунигласан .
Хайрласан би хайрласан
Хамаг зүрх сэтгэлээ шархлуулаад
Хамгаас эрхэм хүмүүсээ би хайрласан
Хамгийн гоё нь гэвэл тэд миний бахархал
Хожим нь дурсах дурсамж минь юмаа.
Баярласан би баярласан
Бодол болсон сэтгэлээ би баярлуулсан
Борхон энэхэн зүрхээ бас эрхлүүлсэн
Боржигины бор охин гэдгээрээ би бахархсан.
Ухаарсан би ухаарсан
Уур хилэнгээ барьж тайвширлыг би олсон
Унаган багын аашаараа ертөнцийг төсөөлж
Удаан удаан бодон амьдралыг би ухаарсан .
Энэрсэн би энэрсэн
Эмзэгхэн энэ сэтгэлээ шаналган байж энэрсэн
Эрэгцүүлж нэгийг бодоод
Элэгсэг дотно хүмүүн бүрийг энэрсэн.
Жаргасан би жаргасан
Зовлонг мэдэлгүй жаргасан
Зөөлөн ааштай аав ээждээ эрхлээд
Зоргоороо би эрхлэн жаргасан.
Зориглосон би зориглосон
Зөрүүд аашаа би даваргасан
Зорьсон бүхэнрүүгээ зүтгэж
сайн нэрээ дэнчин тавиад
Зориглосон би зориглосон, эх хэрэгт зориглосон.
Урамшсан би урамшсан
Уулга алдмаар муухай хоол хийсэн ч
Уян зөөлөн ээж минь магтсан болохоор
Урам зориг орж бүхий л зүйлд би урамшсан .
Түрэгдсэн би түрэгдсэн
Түрэмгий аашаа дийлэлгүй
Тооцоолж сайн бодолгүй
Тоймгүй алдсандаа би түрэгдсэн
Түрэгдсэн би түрэгдсэн.
шаналсан би шаналсан
шүүмжилж өөрийгөө зэмлэн би шаналасан
ширхэг цасыг тоолж дуустал шаналасан
шөнө өдөргүй тохиолддог эвлэрхийг хүсээгүй зүйлдээ би шаналсан
Зүйрмэглэсэн би зүйрмэглэсэн
Зүрх сэтгэл бие мах бодио дагаад зүйрмэглэсэн
Зөөлөн зөөлөн инээмсэглэн би зүйрмэглэсэн
Зүрх сэтгэлдээ жаргаж би зүйрмэглэсэн.
Дурласан би дурласан
Дурсаж явах гэж би дурласан
Дэндүү сайханыг нь харк би дурласан
Дэнслэх зүрхээ барьж чадалгүй би дурлачихсан.
Сайрахсан би сайрахсан
Сайхан найз нараараа би сайрахсан
Саруул ухаантай мэргэн юм гэж би үнэлсэн
Сайхан сэтгэлийг минь үнэлдэг юм гэж би талархасан .
Үерхсэн би үерхсэн
Үерхэл үнэндээ ямар байдагийг мэдэх гэж үерхсэн
Үеийн нөхдөөсөө суралцах гэж үерхсэн
Өөгүй сайхан сэтгэлээ сэвээн байж үерхсэн.
Хүссэн би хүссэн
Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийг би хүссэн
Хязгааргуй их жаргалыг би хүссэн
Хүн болгож төрүүлж өсгөсөн хайртай хүмүүсээ би
Хэзээ ч мартагдахааргүй баярлуулахыг би хүссэн .
Эмзэглэсэн би эмзэглэсэн
Элэг зүрхээ эмтэртэл би эрхэлсэн
Энэхэн биеэ аргадан аргадан би эмзэглэсэн













****    *** 

Бичсэн: jagaanaa | цаг: 16:00 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


wow
сайхан шылэг бна
Бичсэн: Обдоо цаг: 21:39, 2008-08-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax