2008-11-01
hen negend
Би яг одоо уйтгарлах завгүй залуу нас хэмээх фм107.5 сонсож байна энэ удаагийн дугаараа бурхан хандах миний үг хэмээх нэвтрүүлэг цацагдаж байна.Магадгүй ганцаардал бидэд бухимдал бас юм бодох боломжийг олгодог байх.Та бүхний хувьд ХАРИН ганцаардал гэж юу вэ? Багш маань хэлэхдээ ганцаардал гэдэг бол дээдийн дээд эрх чөлөө гэж хэлсэн юм.Гэхдээ би энэ үгтэй санал нийлээгүй. яагаад гэвэл би эрх чөлөөгөө эдэлж байна гээд ганцаардсаар харанхуй ангал руу орчихвий гэхээс айсан.Хэн нэгэн нийгэмийн амьдралд оролцолгүй ганцаараа байхдаа яаж эрх чөлөөгөө эдэлж чадах юм бэ хүн бол нийгмийн амьтан . Бид олонд , нийгэмд дуу хоолойгоо хүлээн зөвшөөрүүлж бас тэдний хайр хүндэтгэлийг хүлээж байж л эрх чөлөөг эдэлнэ. Хүн өөрийгөө хамгаалж чадаж байвал эрх чөлөөг эдэлнэ , эрх чөлөөг ганцаардал гэж бодвол тэр бол том эндүүрэл. Би олон хүний дунд байх дуртай. Тэднээс олон зүйлийг сурч мэдэж , халуун дулаан уур амьсгал асар их хайрыг мэдэрч , аз жаргал баяр баясалыг өөрийнхөө зүрхэнд хураадаг. Тэгээд би тэр л аз жаргалтай газраас эрх чөлөөг харж, дээдийн дээд үнэ цэнэтэй амьдралыг хардаг. энэ бидний аз жаргал дээдийн дээд эрх чөлөө биш гэж үү. ганцаараа байхдаа хүн яаж аз жаргалтай байж чадах юм бэ, бас яаж эрх чөлөөгөө эдэлж байгаагаа мэдэх юм бэ , энэ бол солиорол , ганцаардал бол харанхуй хонгил тэр хонгилд лаа асах болов уу харанхуйгаараа байхуу.гэхдээ л ганцаардал гутрах нэгэн шалтгаан. zaluusaa gantsaaraa bish ali boloh hamt olni dund amidartsgaay..ineemsegle
Бичсэн: jagaanaa | цаг: 23:49 | minii bodroluud
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax