2008-11-14
erh chuluu
энэ үг сонсогдохоосоо л эхлээд амьдралын утга учрыг агуулж байгаа мэт өргөн ойлголттой гайхалтай үг. багш минь нэг удаа хүн ганцаараа байх үедээ эрх чөлөөтэй байдаг гэж хэлсэн гэхдээ би энэ үгтэй санал нийлээгүй, яaгаад гэвэл эрх чөлөө гэдэг том ойлголтыг ганцаардал гэчихлээ шүү дээ.гэв гэнэт зайсангийн хорих ангид очиж сурвалжлага хийж байснаа саналаа. тэнд ганцаардал ноёрходог. гагцxүү ганцаардал гэдэг зүйл тэднийг хэн ч биш болгодог. хэн ч тэдэнтэй ярьдаггүй бас бөөн дарамт,бухимдал, хорсол занал бие биедээ дээрэлхүүлэхгүй гэсэн бодол нь тэднийг улам бүр эвддэг. үүнийг эрх чөлөө гэж нэрлэх үү? багш маань монголдоо нэртэй том хүн л дээ.басxүү яруу найрагчийн эрх чөлөө ганцаардал байж болох л юм.гэлээ гэсэн ч яруу найраг, яруу сайхныг нийгэмд оролцож, нийгэмд хийж бүтээж байжиж л тэнд өөрийгөө тунхаглана харин тэгж чадаж байвал жинхэнэ яруу найрагч болж чадна.тиймээс би эрх чөлөөг оролцоо, хүнлэг ёс, эв нэгдэл , хайр дурлал хэний ч өмнө бөхөлзөөгүй миний амьдрал бас хүний амьдралын бүхэл бүтэн философи, аз жаргалын эх ундарга, чин хүсэл эрмэлзэл, мөрөөдөл гэж ойлгоном . Хүмүүсээ та бүхний эрх чөлөө юу вэ ?... хариулаач... та нараасаа энэ талаар uuрийн бодлоо сийрүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүснэм...
Бичсэн: jagaanaa | цаг: 11:40 | minii bodroluud
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


erh choloo baidguimshdee ho...
Бичсэн: donika цаг: 12:29, 2008-11-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax