2010-04-09
Миний бодрол
Эрх чөлөө
11:40 , 2008-11-14 .. Бичигдсэн: minii bodroluud .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
энэ үг сонсогдохоосоо л эхлээд амьдралын утга учрыг агуулж байгаа мэт өргөн ойлголттой гайхалтай үг. багш минь нэг удаа хүн ганцаараа байх үедээ эрх чөлөөтэй байдаг гэж хэлсэн гэхдээ би энэ үгтэй санал нийлээгүй, яaгаад гэвэл эрх чөлөө гэдэг том ойлголтыг ганцаардал гэчихлээ шүү дээ.гэв гэнэт зайсангийн хорих ангид очиж сурвалжлага хийж байснаа саналаа. тэнд ганцаардал ноёрходог. гагцxүү ганцаардал гэдэг зүйл тэднийг хэн ч биш болгодог. хэн ч тэдэнтэй ярьдаггүй бас бөөн дарамт,бухимдал, хорсол занал бие биедээ дээрэлхүүлэхгүй гэсэн бодол нь тэднийг улам бүр эвддэг. үүнийг эрх чөлөө гэж нэрлэх үү? багш маань монголдоо нэртэй том хүн л дээ.басxүү яруу найрагчийн эрх чөлөө ганцаардал байж болох л юм.гэлээ гэсэн ч яруу найраг, яруу сайхныг нийгэмд оролцож, нийгэмд хийж бүтээж байжиж л тэнд өөрийгөө тунхаглана харин тэгж чадаж байвал жинхэнэ яруу найрагч болж чадна.тиймээс би эрх чөлөөг оролцоо, хүнлэг ёс, эв нэгдэл , хайр дурлал хэний ч өмнө бөхөлзөөгүй миний амьдрал бас хүний амьдралын бүхэл бүтэн философи, аз жаргалын эх ундарга, чин хүсэл эрмэлзэл, мөрөөдөл гэж ойлгоном . Хүмүүсээ та бүхний эрх чөлөө юу вэ ?... хариулаач... та нараасаа энэ талаар uuрийн бодлоо сийрүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүснэм...

Энэ өдөр
10:20 , 2008-11-2 .. Бичигдсэн: minii bodroluud .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
өнөөдөр би өөрийгөө яах ёстойгоо сайн мэдлээ. би гадаадад сурах тухай урьд нь яагаад бодоогүй юм болоо.Магадгүй энэ миний санаанд ер багтаагүй байх л даа . өнөөдөр би хийж бгаа зуйлээ ямар өчүүхэн жижигхэн юм бэ гэж бодлоо тэгж бодох тусам юм бүхэнд яравчлан доошоогоо шээс алдах мэт л болох юм тэгээд одоо хийж байгаа зүйлээ асар тургэн хугацаанд хийж гүйцэтгэж болохыг харлаа. бүх юм миний гарт байгаа юм байна.

Хэн нэгэнд
11:49 , 2008-11-1 .. Бичигдсэн: minii bodroluud .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Би яг одоо уйтгарлах завгүй залуу нас хэмээх фм107.5 сонсож байна энэ удаагийн дугаараа бурхан хандах миний үг хэмээх нэвтрүүлэг цацагдаж байна.Магадгүй ганцаардал бидэд бухимдал бас юм бодох боломжийг олгодог байх.Та бүхний хувьд ХАРИН ганцаардал гэж юу вэ? Багш маань хэлэхдээ ганцаардал гэдэг бол дээдийн дээд эрх чөлөө гэж хэлсэн юм.Гэхдээ би энэ үгтэй санал нийлээгүй. яагаад гэвэл би эрх чөлөөгөө эдэлж байна гээд ганцаардсаар харанхуй ангал руу орчихвий гэхээс айсан.Хэн нэгэн нийгэмийн амьдралд оролцолгүй ганцаараа байхдаа яаж эрх чөлөөгөө эдэлж чадах юм бэ хүн бол нийгмийн амьтан . Бид олонд , нийгэмд дуу хоолойгоо хүлээн зөвшөөрүүлж бас тэдний хайр хүндэтгэлийг хүлээж байж л эрх чөлөөг эдэлнэ. Хүн өөрийгөө хамгаалж чадаж байвал эрх чөлөөг эдэлнэ , эрх чөлөөг ганцаардал гэж бодвол тэр бол том эндүүрэл. Би олон хүний дунд байх дуртай. Тэднээс олон зүйлийг сурч мэдэж , халуун дулаан уур амьсгал асар их хайрыг мэдэрч , аз жаргал баяр баясалыг өөрийнхөө зүрхэнд хураадаг. Тэгээд би тэр л аз жаргалтай газраас эрх чөлөөг харж, дээдийн дээд үнэ цэнэтэй амьдралыг хардаг. энэ бидний аз жаргал дээдийн дээд эрх чөлөө биш гэж үү. ганцаараа байхдаа хүн яаж аз жаргалтай байж чадах юм бэ, бас яаж эрх чөлөөгөө эдэлж байгаагаа мэдэх юм бэ , энэ бол солиорол , ганцаардал бол харанхуй хонгил тэр хонгилд лаа асах болов уу харанхуйгаараа байхуу.гэхдээ л ганцаардал гутрах нэгэн шалтгаан. zaluusaa gantsaaraa bish ali boloh hamt olni dund amidartsgaay..ineemsegle

ZUUD
10:50 , 2008-10-24 .. Бичигдсэн: minii bodroluud .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Зүүд
Өөрийгөө би үхдэлтэй үнсэлцэж байна гэж зүүдэллээ. Өргөстэй уруул нь уруулыг түлээд уйлуулж айлгаж орхилоо. Хаашаа ч харсөн хав харанхуй. Хаашаа гүйхээ мэдэхгүй. Хaр хурдаараа хаа нэг зүг гүйхэд үхдэл яг ард минь намайг даган явсаар аймшигтайяа. Үхдэл. Алхам бүрд минь дагана. Холдохыг хүснэ. Өөрийгөө сэрээх гэж оролдоно. БҮТСЭНГҮЙ. Үргэлжилсээр л ...


Хөрөнгө
10:40 , 2008-10-24 .. Бичигдсэн: minii bodroluud .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Хөрөнгө
Бид бол хөрөнгө. Түүн дотроо амьд мөнгө. Өдөт тутамд болж буй бүх үйл хөдлөл, үг, хэл яриа , бүхэн маань мөнгө. Бидний хөрөнгө юм.
Арван төгрөгөөр юу авдаг юм бэ гэж битгий хэнэггүйрх.
Арван тооны цаана амьдралын хэлбэр дүрс, өнгө будаг хослон оршиж байгаа ч юм билүү.
Хүн бүр өөрөөс чинь нүүр буруулж зовлон чамайг тосохын цагт арван төгрөг шиг хэрэгтэй зүйл энэ хорвоод үгүй болох бизээ. Амьдрал ч бас үүн лугаа адил. Боловсрол ч гэсэн өчүүхэн гэж голж болохгүй мэдлэгийн цуглуулга юм.

2008-10-05





Энэ өдөр би утга учиргуи
10:06 , 2008-9-30 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
энэ өдөр хачин сонин бодлуудаар толгой минь дүүрчихээд яах ч учраа олохгүй өдөржин л гадуур холхилоо.Амьдрал заримдаа адал ябдалаар дүүрэн байдаг хирнээ хааяадаа хүнийг хэнч биш болгох юм даа. тэгсэн хирнээ амьдрал дэндүү богинохон бас бидний бүтээж байгаа зүйл хэтэрхий өчүүхэн байх юм. Би гэдэг хүн яаж ч амьдраад байгаа юм бэ дээ. Өнөөдөр би 1 жилийн амьдралынхаа төлөвлөгөөг харлаа. яамар өчүүхэн арчаагүй дорой юм төлөвлөө вэ дэндүү ичмээр ч юм шиг.би ингэхэд хэн юм бэ хэн болчихоод хаашаа зүтгээд яагаад ямар замруу яваад байна вэ .би бол хүсэл мөрөөдөл ,ургаш давших галзуу чоно
Ганцаараа байхин утга учир юунд оршном бэ??
10:12 , 2008-8-26 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Ганцаараа байxын утга учир юунд
оршном бэ?

Бурхан минь та надад хэлээд өгөөч
Ганцаараа байхын утга учрыг
Булиглах зүрх минь үүнийг огт ойлгохгүй юм.
Бурхан та л надад хэлээд өгөөч
Ганцаараа байхин утга учир юнд оршном бэ?
Галав юүлтийн ертөнцөд ганцаар үлдсэн мэт
Галт уулын дэлбэрэлтэнд ганцаар өртөх мэт
Ганган залуу нас минь надаас холдох мэт
Ганцаараа байхын утга учир юунд оршном бэ?
ямар их гуниг харууслыг бусдад өгнө вэ?
ялгуун энэ орчлонд хүсэл тачаалдаа шатаж
ямар хэцүү вэ энэ ганцаардлын ертөнц
Ганцаараа !
Ганцаараа байхын утга учрыг хэлж өгөөч.

2008-01-29

*** *** ***


Хайртай гэдэг долоохон үсэгтэй энэ л үгийг би чамд хэлмээр байна
Хямарсан сэтгэл, бодлогоширсон төрх, чалчаа амнаас минь даанч энэ үг гарахгүй.
Харамссан ухаан зүрхийг минь зүсээд
Халуун зүрхийг минь шархлуулахдаа
Худал хайр үнэмшилтэй тэр нэгэн хөвгүүний жүжгийг сануулна.
Хайр жаргалтай атлаа хатуу дарс
Хайр гоё атлаа иртэй мэс
Хайр сайхан атлаа үхлийн хор
Хайр сэтгэлийг гэгэлзүүлдэг атлаа зүрхэнд зэв хагдраана.
Хайраас хагдарсан тэр зэвийг арилгах гэж яасан иx зовно вэ?

2008-02-26

ёжтои инээд
09:28 , 2008-8-26 .. Бичигдсэн: minii bodroluud .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
ёжтой инээд
Xажууд минь хэн нэгэн инээх шиг.Эргэн харвал атийсан жижигхэн биетэй ангийн минь охин зогсож байх юм. Надад баяр хүргэснээ ёжтой инээдээр надруу инээлээ. Бие дотор зэрвэсxийв. Сэтгэл минь сонин болчихов.ёжтой тавласан байдлаар яах гэж баяр хүргэдэг байна аа. Үнэндээ сэтгэлгүй. Новш.

04:00 , 2008-8-23 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Гунигласан би гунигласан
Ганцxан зүрх сэтгэлээ сонсоод гунигласан
Гариг ертөнц дээрх хамгийн сайханыг нь бодож
Ганган залуу насааа мөрөөдөлд умбуулан гунигласан .
Хайрласан би хайрласан
Хамаг зүрх сэтгэлээ шархлуулаад
Хамгаас эрхэм хүмүүсээ би хайрласан
Хамгийн гоё нь гэвэл тэд миний бахархал
Хожим нь дурсах дурсамж минь юмаа.
Баярласан би баярласан
Бодол болсон сэтгэлээ би баярлуулсан
Борхон энэхэн зүрхээ бас эрхлүүлсэн
Боржигины бор охин гэдгээрээ би бахархсан.
Ухаарсан би ухаарсан
Уур хилэнгээ барьж тайвширлыг би олсон
Унаган багын аашаараа ертөнцийг төсөөлж
Удаан удаан бодон амьдралыг би ухаарсан .
Энэрсэн би энэрсэн
Эмзэгхэн энэ сэтгэлээ шаналган байж энэрсэн
Эрэгцүүлж нэгийг бодоод
Элэгсэг дотно хүмүүн бүрийг энэрсэн.
Жаргасан би жаргасан
Зовлонг мэдэлгүй жаргасан
Зөөлөн ааштай аав ээждээ эрхлээд
Зоргоороо би эрхлэн жаргасан.
Зориглосон би зориглосон
Зөрүүд аашаа би даваргасан
Зорьсон бүхэнрүүгээ зүтгэж
сайн нэрээ дэнчин тавиад
Зориглосон би зориглосон, эх хэрэгт зориглосон.
Урамшсан би урамшсан
Уулга алдмаар муухай хоол хийсэн ч
Уян зөөлөн ээж минь магтсан болохоор
Урам зориг орж бүхий л зүйлд би урамшсан .
Түрэгдсэн би түрэгдсэн
Түрэмгий аашаа дийлэлгүй
Тооцоолж сайн бодолгүй
Тоймгүй алдсандаа би түрэгдсэн
Түрэгдсэн би түрэгдсэн.
шаналсан би шаналсан
шүүмжилж өөрийгөө зэмлэн би шаналасан
ширхэг цасыг тоолж дуустал шаналасан
шөнө өдөргүй тохиолддог эвлэрхийг хүсээгүй зүйлдээ би шаналсан
Зүйрмэглэсэн би зүйрмэглэсэн
Зүрх сэтгэл бие мах бодио дагаад зүйрмэглэсэн
Зөөлөн зөөлөн инээмсэглэн би зүйрмэглэсэн
Зүрх сэтгэлдээ жаргаж би зүйрмэглэсэн.
Дурласан би дурласан
Дурсаж явах гэж би дурласан
Дэндүү сайханыг нь харк би дурласан
Дэнслэх зүрхээ барьж чадалгүй би дурлачихсан.
Сайрахсан би сайрахсан
Сайхан найз нараараа би сайрахсан
Саруул ухаантай мэргэн юм гэж би үнэлсэн
Сайхан сэтгэлийг минь үнэлдэг юм гэж би талархасан .
Үерхсэн би үерхсэн
Үерхэл үнэндээ ямар байдагийг мэдэх гэж үерхсэн
Үеийн нөхдөөсөө суралцах гэж үерхсэн
Өөгүй сайхан сэтгэлээ сэвээн байж үерхсэн.
Хүссэн би хүссэн
Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийг би хүссэн
Хязгааргуй их жаргалыг би хүссэн
Хүн болгож төрүүлж өсгөсөн хайртай хүмүүсээ би
Хэзээ ч мартагдахааргүй баярлуулахыг би хүссэн .
Эмзэглэсэн би эмзэглэсэн
Элэг зүрхээ эмтэртэл би эрхэлсэн
Энэхэн биеэ аргадан аргадан би эмзэглэсэн













**** ***


03:05 , 2008-8-23 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Би энэ шүлэгийг багшдаа зориулж бичсэн юм.
Багш
Багш та зүрхэнд хагдарсан цэцэгийн дэлбээ
Багш та зүүдэнэд ургасн сарнай цэцэг
Багш та онгодыг хөглөсөн ая эгшиг
Багш та үзгийг хурцалсан аугаа шидтэн
Зүгээр л би тани сүүдэр чинь болмоор байна
Зүгээр л би таны үгийг сонсмоор байна
Зүгээр л би таны сэтгэлийг цэнгүүлмээр байна
Харин та нададаа үүрд байгаач
Ээжээс минь өөрцгүй аугаа багш минь
2008-02-20

*** *** ***


Зүрх зүсэм дурлалыг би хүсээгүй
Зүс алдуурсан бороог л би хүссэн
Заяа нь нийлээгүй хайрыг би хүсээгүй
Замын дундаас өөрөө л надад ирсэн байсан
2005-06-12


*** *** ***


Ганцаар байхад сэтгэл өвдөж
Ганцхан чамайг хайрлахыг хүснэ
Зүгээр суухад гуниг төрж
Зөвхөн чамайг хайрлахыг хүснэ
2005-08-19


*** *** ***




Бичсэн: jagaanaa | цаг: 00:54 | minii bodroluud
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax